Цэнэглэж байх үед цэнэг авч байгаа явц нь дэлгэц дээр харагдана мөн батарейны цэнэг заагч дүрс нь доороос дээшээ дүүрч буй мэт хөдөлгөөнт дүрс харуулна. Энэ хооронд цэнэг авч буй хүчийг вольтоор баруун дээд буланд харуулна.
Цахилгаан Авдар нь 220В-д залгагдсан үед түүнд холбогдсон цахилгаан хэрэгсэл нь батарейгаас бус төвийн сүлжээнээс тэжээгдэх болно. Цахилгаан тасрах үед таны Цахилгаан Авдар нь 30 мили-секундийн дотор батарейны цэнэг рүү автоматаар шилждэг ухаалаг үйлдэлтэй.
Энэ бүтээгдэхүүн нь цэнэглэж байх үедээ хэрэглээ гаргахыг дэмждэг. Гаралтын чадал нь цэнэглэх хүчнээс их байвал цэнэгийн түвшин цаг хугацааны явцад буурна. Цэнэглэх түвшин маш бага үед гаралтын портууд идэвхгүй болно.
Манай бүтээгдэхүүний давуу тал бол бүх төрөл нь 220В болон нарны систем хоёулангаар цэнэглэх боломжтой.